Та бүхэндээ шинэ оны гялалзсан мэндийг хүргэе! Хамгийн гол нь өөртөө үнэнч байж, дотроос хатгаад байгаа тэр л зүйлд анхаарлаа хандуулан, өөрийгөө нээж, амьдралынхаа утга учрыг эргэцүүлж, энэ шинэ ондоо юу хийж бүтээмээр байна, ямар үр дүнд хүрмээр байна, ямар өөрчлөлт гаргамаар байна, түүндээ чиглэсэн бодит алхамуудыг хийж, бодлоо цэгцлэн, үг үйлдэл хоёроо нийцүүлж яваарай гэж хүсье!
Хагарсан дугуйг солилгүйгээр хол явахгүйн нэгэн адил муу зан, муухай ааш хоёрыг засалгүйгээр өөрчлөлтөнд хүрэхгүй гэж нэгэнтээ уншиж байсныг санаж байна. Зуршлаа засаж, алдаа, хариуцлагыг зөвхөн өөрөөсөө хайж, зорилго, мөрөөдлийнхөө төлөө хошуугаа бус хуруугаа хөдөлгөн, удаан ч хамаагүй алхам хийж эхлээрэй. Энэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, зүрхэндээ хайр бялхуулан, сэтгэлдээ гэгээ түгээн, сайн сайхан яваарай гэж ерөөе!
Kommentar schreiben