Мартын 8 -ны бодлогшрол

Германы долоо хоног тутмын хэвлэл "Цаг үе" сонин дээр цуврал болон гарсан 11 алдартай эмэгтэйн тухай нийтлэлүүдийг хадам ээж минь цуглуулаад Эмэгтэйчүүдийн баяраар надад ингэж гардуулж байсан юм. 

Дугаар бүр дээрх бичвэрийг хайчлан цуглуулсан нь үнэхээр сэтгэл гаргасан бэлэг биш гэж үү?

Би юм уншихаараа ингээд эрээн мяраан болгочихдог юм.

Хорин тавхан насандаа хорвоогоос хальсан ч гал цогтой амьдарч, агаарт мөрөө үлдээсэн Германы анхны эмэгтэй  нисгэгч нарын нэг болох бүсгүй, Америкийн анхны эмэгтэй одон орон судлаач, профессор, Германы анхны эмэгтэй парламентын гишүүн, дэлхийн  анхны эмэгтэй сансарын нисгэгч, 9 дайнаас сурвалжилж, 50 гаруй орноос аяллын тэмдэглэл бичиж үлдээсэн зоригт сэтгүүлч зэрэг олон сайхан бүсгүйчүүдийн тухай бичсэн эдгээр цувралаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн нь Габриель Тергит гэх нууц нэрээр нийтэлдэг асан еврей сэтгүүлч, шүүх хуралдаанаас сурвалжлагч Элиз Хиршман байлаа. Дэлхийн Нэгдүгээр Дайн ид өрнөж байх үед 19 настай тэрбээр анхны нийтлэлээ хэвлүүлж байжээ. Танил хуульчаа дагаж шүүх хуралдаанд суухдаа бусдын анхаарлыг татахгүйн тулд нэг ч үг тэмдэглэж зүрхлээгүй, бүгдийг тогтоож аван бичвэрээ “цээжээр” бичиж байсан гэдэг.  Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй цаг  үед үргэлж өөрийн зарчимтай, үзэл бодлынхоо төлөө тууштай зогсдог, шударга ёсны төлөө эрмэлзэгч байсан нь гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

Түүнчлэн комьпютер бий болохоос өмнө тэртээ 1843 онд анхны алгоритм, өнөөгийнхөөр бол компьютер програм бичсэн Ада Лавлейс бүсгүй нөхрөө номын сан руу явуулж, өөрийн сонирхсон зүйлээ судлуулдаг байсан түүх нэгийг бодогдуулна. Эм хүйстэй бол их сургуульд суралцах байтугай номын санд ч хөл тавих эрхгүй байсан тийм үед танин мэдэх цангаагаа тайлах зам олж, өөрийгөө хөгжүүлж байсан  нь гайхамшигтай.

Гэр бүлийн эзэмшил дэх гангийн үйлдвэрийг нөхрөө нас барснаас хойш авч яван, удирдах зөвлөлд нь сууж, 3000 гаруй эрэгтэй ажилчинтай том үйлдвэр болтол нь хөгжүүлсэн дайчин бүсгүй өөрийг нь өөд болсноос  хойш 14 жилийн дараа сая эмэгтэйчүүд гагцхүү эр нөхрийнхөө зөвшөөрөлтэйгээр ажил эрхэлж болдог байсныг өөрчилсөн хууль гарна гэдгийг тухайн үед таамаглаачгүй байсан биз ээ.

Өнөөдрийн бүсгүй хүн бид бусад үеийн бүсгүйчүүдээс илүү эрх, эрх чөлөө эдэлж байна. Энэ эрхээ үнэлэн мэдэрч, талархаж, эдлэхийн зэрэгцээ ухамсартай, энэрэнгүй, өгөөмөр, эрхэмсэг, сайхан орших үүргээ бүү мартаарай. Хялбар, хурдан олдоогүй зарим эрх, эрх чөлөөгөө  “тултал нь ашиглаж” сайн, сайхан үйлд зориулаарай.

Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе, охид бүсгүйчүүддээ! Ээж, эмээ, эгч дүү, найз охидтойгоо сайхан баярлаарай.

 

Kommentar schreiben

Kommentare: 8
  • #1

    Happy womens day too you as well (Dienstag, 08 März 2016 20:37)

    Tsag zaw gargan saihan zuilsiig huvaaltsaj bdagt tani byarlalaa. Eyreg energy hund beleglene gedeg n uuruu mash tom Buyan yum shuu.

    Tanii tsaashdiin ajil, amidrald hamgiin sain saihan buhniig husey

  • #2

    Chansy (Dienstag, 08 März 2016 21:05)

    Маш их баярлалаа.

  • #3

    urnaa (Dienstag, 08 März 2016 21:56)

    Ямар сайхан бэлэг вэ. Үнэхээр таныг гэсэн сэтгэл нь харагдаж бна энэ бэлэгнээс. Таны энэ бичлэгийг фэйсбүүк дээр хуваалцаж болох уу? Олон эмэгтэйчүүд бидэнд ямар их боломж байгааг ойлгоосой, урам зориг аваасай гэж хүсч байна. Бас би англи хэлээ сайжруулах гэж хичээж байгаа болоод ч тэр үү та англиар сэтгэлийн хөдөлгөөнөө илүү сайн илэрхийлдэг шиг санагдлаа. Ингээд харьцуулаад уншихаар их гоё, өгөөжтэй байдаг юм. *бодлогошрол

  • #4

    urnaa (Dienstag, 08 März 2016 21:58)

    Өө таньд талархлаа илэрхийлэхээ мартчихаж. Таны блогийг унших дуртай, анх Miss dior-ийн тухай маш гоё дэлгэрэнгүй, сонирхолтой бичлэгийг тань олоод таныг дагадаг болсон. Маш их баярлалаа. Бас таньд олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэнд хүргэе!

  • #5

    Chansy (Dienstag, 08 März 2016 22:15)

    Баярлалаа Урнаа. Фэйсбүүк дээр хуваалцаж болноо. Хүнд санаа өгч, хэрэг болж л байвал хуваалцахад татгалзах зүйлгүй, асуусанд баярлалаа. Өдөр тутам Герман хэл хэрэглээд англи хэл маань муудсан байна лээ, бичээд байвал мартагдахгүй болов уу. Англи хэлээ сайжруулах гэж байгаа бол ном их уншиж, кино их үзээрэй ;) Амжтлт!

  • #6

    Goo, (Mittwoch, 09 März 2016 07:15)

    Uneheer setgel gargasan saihan beleg bna shu, blog unshaad bainga erch huch, shine sanaa avdag shuu, Urgeljluuleed baigaarai,

  • #7

    Chansy (Mittwoch, 09 März 2016 18:56)

    Баярлалаа, Гоо. Тэгнээ, блогоор минь хамт байгаарай

  • #8

    SNZ (Dienstag, 13 März 2018 01:41)

    yamar saikhan beleg ve, odoo yed, orchin yed iimerhuu setgel uhaan shingesen beleg hovor bolson met sanagdam. Mongold Martiin 8 bayariig buruu temdeglej beleg, arhi nii bayar bolgon huvirgalaa hemeen ih shuumjleh bolson.