Үргэлж нар луу тэмүүлж байдаг энэ өнгөлөг цэцгэнд би дуртай. Гэрэл рүү тэмүүлдэг нь сайн сайханыг угтан, бүгд ярайн нэгэн зэрэг мишээх мэт санагддаг. Баварийн цэцгийн талбайд долдугаар сарын дундаас есдүгээр сар хүртэл ургах наранцэцгийн зургийг хуваалцъя. Талбайгаас өөрөө сонгон огтолж, худалдан авдаг бүтэц нь алтанзул цэцгийн талбайтай ижил болохоор уншаагүй бол эндээс дэлгэрэнгүй сонирхоорой. Наранцэцэг хүрээлэн буй орчны агаарыг цэвэрлэж, чийгшүүлдэг. Хар самар цөмөх дуртай юу? Түүний самран дахь уураг махнаас дутуугүй тэжээллэг гэнэ. Их өндөр ургадаг энэ цэцэг хоёр метр хүрдэг. Хөрш айлын хэт өндөр ургасан наранцэцгүүд бөгтийчихсөн байхтай таарсан. Өндөр хүзүүтэй вааранд хийгээд, өдөр бүр усыг нь сольж, гэрт байлгахад долоо хонодог. Тод өнгө нь сэтгэл сэргээдэг шүү.
Kommentar schreiben