Угаалгын гэхээсээ будгийн газар гэвэл илүү зохилтой ч ерөнхий тавилт нь угаалгын салон шиг хийгдсэн Эрмесматикт тавтай морил! Мюнхен хотноо аравдугаар сарын 7-22 хүртэл үргэлжилсэн энэ салон Амстердам, Штрассбург, Киото хотноо мөн нээгдэх аж. Эрмесийн танил "улбар шар" өнгөөр туяарсан, ганган угаалгын газар Мюнхений Тюркенштрассе буюу их сургуулийн арын гудамд байрлана. Ихэнхдээ хичээлийн завсраар хоол унд эргүүлж, эсвэл номын дэлгүүр хэсдэг тийм гудамж. Эрмесийн нэрт бүтээгдэхүүн болох торгон, дөрвөлжин алчуур "Карре"-г будаж, хатаан, өнгийг нь сэргээж өгөх үйлчилгээ үзүүлэх зорилготой нээгдсэн энэ салоныг та бүхэндээ танилцуулж байна. Эрмесийг сонирхдог бол, түүнчлэн Карре яагаад сонгодог гоёо болсон, түүний хээг хэрхэн гараар буулгадаг тухай мэдмээр бол эндээс дэлгэрэнгүй уншиж сонирхоорой.
Эрмесматикийн албан ёсны сурталчилгаа
Босго даваад л хааяагүй улбар шар орчин таныг угтана.
Цаг хугацаа өнгөрөхөд зарим зүйлээсээ хүн уйддаг, эсвэл хэв маяг нь өөрчлөгдөж, өөр өнгөнд дуртай болдог. Хуучин алчуураа авчирч, өөр өнгөнд оруулан сэргээх боломжийг Эрмес олгож байгаа нь энэ. Өнгөний ямар сонголт байгаа, үндсэн өнгөөс хэр өөр болохыг салонд ажиллах хоёр хөөрхөн охин тайлбарлаж өгөх ба алчуурыг угаангаа будаж өнгө оруулаад, хатаагчид хийн торгоны чанарыг сэргээх юм. Ингэж шинэ өнгөнд оруулахад 48 цаг шаардлагатай. Мөн ямар ч төлбөргүй.
Ингээд алчуураа шинэ өнгөнд орж байх хооронд эсвэл өнгийг нь өөрчлөх шийдвэрээ яаран гаргамааргүй, эргэцүүлмээр бол тухлан сууж, амсхийх буланд түр саатах эсвэл тоглоом тоглох боломж олгосон нь энэ.
Алчуурын хээ цонхон дээр өлгөөд л хөөрхөн чимэглэл болчихож байгаа биз?
Улбар шар хөргөгчнөөс шар ундаа гаргаж дайлна. Эрмес бүгдийг бодолцсон байгаа биз?
Шинээр будах хуучин алчуур байхгүй бол эндээс шинэ алчуур, нарийн торгон ороолт зэргийг худалдан авах боломжтой.
Хатаагчаас гарч ирсний дараа индүүдээд л шинэхэн будсан алчуур бэлэн болно.
Дээд талынх нь оригиналь алчуур. Доод талынх нь будганд хийсэн хувилбар. Та нарт таалагдаж байна уу? Надад бол эх хувилбар нь илүү гоё.
Салонд цаг нөгцөөх бас нэгэн зүйл бол зургийн бүхээг. 4 янзаар авахуулаад Эрмесийн таних тэмдэгтэй зураг авч болно.
Мюнхенд зарим нь нэг авчрахдаа олон алчуур авчирч байгаа, үйлчлүүлэгч ийм их байна гэж бодоогүй тухайгаа Эрмесийн ажилтан дурдсан юм.Миний хувьд улбар шар өнгөнд автсан сайхан өдөр болж өнгөрлөө. Эрмесийн тухай нийтлэлээ бичсэнээс хойш алчуурыг нь авахыг нэн их хүсч байгаа. Гараар, ямар их үе шат дамжин урладагийг нь мэдсэн болохоор тэр байх. Та нар алчуураа шинээр будах байсан уу? Би бол үгүй ээ.
Kommentar schreiben
zochin (Donnerstag, 15 Februar 2024 04:33)
yanaa tanii blogiig unshaad ehelsen bur salj chaddagguie. umnu ni iim goy blogiig medehgui haaguur ni zursun hun be bi