Бельгийн нийслэл Брюссель хотоор зурган зугаалга хийгээрэй. Европын хотууд хоорондоо ойр, жижиг боловч архитектур, уур амьсгал, өнгө аясаараа бие биенээсээ их ялгарах юм. Брюсселийг Олон улсын байгууллагуудын төв, Европын Холбооны "нийслэл" гэдэг. Миний хувьд амттаны өлгий болсон хот байна. Парисийг макаронгүй төсөөлж чаддаггүй, гэтэл Брюссель макароны чуулга хот юм биш үү? Булан тойроод л макарон, бялуу, шоколадны дэлгүүр, үйлдвэрлэдэг цехтэй таарна. Хооллох, амьдрах өнгө аяс нь Францтай төстэй, франц хэлээр ярьдаг болоод ч тэр үү Парисийг өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Ганц хоёрхон хоносон газрынхаа тухай би их зүйл бичихгүй зурагнуудаа л оруулж байгааг анзаарсан байх. Долоо хоногоос дээш байвал, эсвэл хэд хэдэн удаа очвол тэр газартайгаа илүү дотно танилцдаг. Тэр хэрээр бичих зүйл их болдог. Ингээд зургуудаар минь дамжуулж өдрийн аялал хийж түр саатаарай.
Kommentar schreiben